Сан Францискод Монголын өв соёлын өдрийг зохион байгууллаа

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Монголын өв соёлын өдөрлөгийг Сан Франциско хотын Мужийн их сургуулийн Монгол оюутны холбоо, “Дэлхийд нэртэй монгол” ТББ, Оакланд хотын “Гэр” төв, Бэй Аэриагийн Монголчуудын холбоотой хамтран энэ сарын 20-нд Сан Франциско хотод зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд АНУ-ын Нью-Йорк хотноо “Мерседес бенц-2014” загварын шоунд саяхан амжилттай оролцсон загвар зохион бүтээгч Г.Золцэцэг ноолуур, эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр урласан бүтээлүүдээ толилуулж, Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр, Америк дахь дуу хөгжмийн монгол хамтлагууд, "Гэр" төвийн сурагчид ая дуугаа өргөсөн байна.