Тус арга хэмжээ 2014 оны 02 дугаар сарын 22-23–ны өдрүүдэд Хар-Ус нуурын Төмөрт хэмээх газарт /Шувуу ажиглах цамхаг/ болох юм.
“Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулалын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, сумдын ИТХ, ЗДТГ, ДБХС-гийн Ховд дахь салбар хамтран зохион байгуулдаг юм.
Уг арга хэмжээнд Баруун бүсийн аймгууд болон Ховд аймгийн 17 сум хамрагддаг байна. Мөн энэ үеэр:
-Аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн
-Аймгийн аварга шалгаруулах урианхайн мөсний сурын харваа
-Иргэдийн олс таталтын тэмцээн
-Иргэдийн дундах сумо бөхийн тэмцээн /Эрэгтэй, эмэгтэй/
-Бүх нийтийн гүйлтийн тэмцээн /Эрэгтэй, эмэгтэй/
-Хүүхдийн гүйлтийн тэмцээн /Эрэгтэй, эмэгтэй/
-Дээлтэй Монгол хүүхэд-2014 тэмцээн
-Цэнгээнт бүжгийн уралдаан /Эрэгтэй, эмэгтэй/
-Тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хос зэргийг шалгаруулж, шагнаж урамшуулдаг юм байна.
Харин Соёл, урлагийн арга хэмжээний хувьд аймаг, сум, байгууллага бүр өөрийн эмблем, логотой, үндэстэн ястны хувцас иж бүрдлээ өмсөж нээлтийн арга хэмжээнд жагсан оролцох /сум бүр 20-с доошгүй иргэд/ бөгөөд орон нутгийн онцлогийг харуулсан урлагийн номер, тоглоом наадгай, нутгийн брэнд бүтээгдэхүүн, угсаатны гаралтай эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргаж сурталчилдаг байна.
Дээрх уралдаан тэмцээнүүдийг төрөл бүрээр 1-3 байр эзлүүлэн шагнаж урамшуулах ба баярт, хамт олноо зохион байгуулалттай жигд оролцуулж, байгальд ээлтэй хөдөлгөөн өрнүүлэн, олны сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулж, тэмцээн уралдаанд амжилттай оролцсон сум байгууллагыг дараах байдлаар байр эзлүүлэн урамшуулах юм байна. Үүнд:
Тэргүүн байр: “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын “Цом” нэг сая төгрөг
Дэд байр: Өргөмжлөл 700 мянган төгрөг
Гутгаар байр: Өргөмжлөл 500 мянган төгрөг
Хэрэв та уг арга хэмжээтэй илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99994614, 99206975, 95050505, 99986667, 99406776 дугаарын утсаар тус тус холбогдох боломжтой юм.
БАРУУН БҮСИЙН “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА” МӨСНИЙ БАЯРЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
2014.02.22-23.
2014– II – 22. ХӨТӨЛБӨР
10:00-11:50 “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын нээлтийн үйл ажиллагаа
Дөрвөд, захчин, урианхай, мянгад, казах, халх, торгууд, тува, өөлд ястны зан заншил, хувцас хэрэглэл, байгальтайгаа хэрхэн харьцаж ирсэн түүх, тоглоом наадгай, урлагийн тоглолт, мэндчилгээ, мөсөн хотхоны нээлт
/Хар-ус нуурын Төмөртөд, тусгай хөтөлбөрөөр/
12:00-13:00 Мөсний баярын тэмцээнд оролцогчдын бүртгэл
13:00-16:00 Мөнгөлөг шагшуурга мөсний баярын спортын уралдаан тэмцээн
/Тусгай хөтөлбөрөөр/
/Урианхайн сурын ААШ харваа, олс таталт, сумо, гүйлт, дээлтэй Монгол хүү, цэнгээнт бүжиг, сайхан тэмээтэй хос, тэмээний уралдаан, тэмээтэй буухиа/
16:00-17:00 Баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан, үйлчилгээ
-Морин чарга поркатын үйлчилгээ
-Үзэсгэлэн худалдаа, үйлчилгээ
-Фото зургийн үзэсгэлэн
-Чарга, цана, тэшүүрийн поркатын үйлчилгээ
-Түүхэн агшинг зурагт буулгах үйлчилгээ
-Халуун, хоол цайгаар үйчлэх нутгийн иргэдийн үйлчилгээ
-Морь, тэмээгээр үйлчлэх үйлчилгээ
17:00-19:00 Баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан “Мөнгөлөг шагшуурга” цэнгүүн
/Тусгай хөтөлбөрөөр/
2014– II – 23. ХӨТӨЛБӨР
09:00-12:30 Мөсний баярт зориулсан тэмээний уралдаан
/Тусгай хөтөлбөрөөр/
13:00-14:00 Завсарлага
14:00-16:00 “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр Аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн /Эрэгтэй, эмэгтэй/, Аймгийн аварга шалгаруулах Урианхайн мөсний сурын аймгийн аварга шалгаруулах харвааны сүүлийн шалгаруулалт
16:00-17:00 Баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан, үйлчилгээ
-Морин чарга поркатын үйлчилгээ
-Үээсгэлэн худалдаа, үйлчилгээ
-Фото зургийн үзэсгэлэн
-Чарга, цана, тэшүүрийн поркатын үйлчилгээ
-Түүхэн агшинг зурагт буулгах үйлчилгээ
-Халуун, хоол цайгаар үйчлэх нутгийн иргэдийн үйлчилгээ
-Морь, тэмээгээр үйлчлэх үйлчилгээ
16:30-17:00 “Мөнгөлөг шагшуурга” баярын уралдаанд амжилттай оролцож тэргүүлсэн баг тамирчдад шагнал гардуулах үйл ажиллагаа, хаалтын арга хэмжээ.