“Ноён уулын соёл”-ын өдрүүд эхэллээ

Монголын үндэсний музейн “Эртний Монголын түүхийн танхим”-д дэлхий нийтээр 2011 онд тэмдэглэх Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг угтан Хүннү гүрний түүх соёлын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгуулжээ. Бага хурлын үйл ажиллагааа энэ сарын 12-ныг “Ноён уулын соёл” нэртэй арга хэмжээний эхлэл юм байна. Уг хурлыг Монголын үндэсний музей, ШУА, Архелогийн хүрээлэн, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, “Ноён тур” аялал жуулчлалын цогцолбор, Соёлын аялал жуулчлалын олон улсын нийгэмлэг хамтран зохиолоо. Мөн МУИС, МУБИС зэрэг их, дээд сургуулийн зарим эрдэмтэн уригдан ирснээс ОХУ-ын Улаан-ҮД хотын ЕБС-ын сурагчид болон түүхийн багш нар ирж оролцсон байна.