Эртний загварын төмөр хүлгүүд манай орноор дайран өнгөрнө

Тив дамнасан “Бээжин - Парис” авто ралли өнөөдөр эхэлнэ. Бээжингээс эхлэх уг авто ралли манай улсаас Итали, Франц, Ташкент, Герман зэрэг 10 гаруй орноор дайран өнгөрөх аж. Уг ралли уралдаанд 1921 оны өмнөх буюу анхдагч категорын эртний 100 гаруй машин оролцож байгаа юм байна. Анх 1907 онд зохион байгуулагдсан уралдаан Италийн ханхүү  Боржес оролцож ялагчаар шалгарч байжээ. 100 гаруй жилийн түүхтэй уг уралдаан 2007 онд зохиогдохдоо манай улсаар дайран өнгөрч байжээ. Раллид оролцож байгаа хамгийн эртний машин нь 1903 оны Мерседес маркийн машин аж.