Австралиуд Монголд зочлох нь

Энэ оны эхний 8 сарын байдлаар Монголд 400 орчим мянган гадаадын иргэн зорчжээ. Гэхдээ жуулчлалын зорилгоор 315600 хүн аялсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал жуулчдын тоо 27.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр энэ салбарын орлого ч нэмэгдсэн байна. Монголоор аялсан нийт жуулчдын тоог хөрш 2 орны иргэд тэргүүлжээ. Япон, АНУ, Английн жуулчид удаалсан байна. Австралиас ирэх жуулчдын тоо өмнөх оныхоос 2 дахин нэмэгдсэн нь манай улсад уул, уурхайн салбар хөгжиж буйтай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.