Дорнодынхон Алдар гавьяаны баярын өдрөө тэмдэглэнэ

Өнгөрсөн жил Халхын голын байлдааны түүхт ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн төв Чойбалсанг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” –гоор шагнасан билээ.Хуучнаар Баянтүмэн буюу Чойбалсан нь Халхын голын байлдааны найдвартай ар тал, байлдааны шууд удирдлагыг хэрэгжүүлэгч төв суурин газар болж түүхэн ялалтад онцгой үүрэг гүйцэтгэснийг ийнхүү төр засгаас өндрөөр үнэлснийг тэмдэглэн аймгийн Засаг даргын захирамжаар Чойбалсан хот байгуулагдсан энэ сарын 28 –ний өдрийг “Алдар гавьяаны баяр”-ын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Энэ өдрийг угтаж аймаг, сум, хотынхоо хагжил дэвшил, бүтээн байгуулалт, хот тохижилтийн чиглэлээр тодорхой ажлыг хийж санаачлагатай ажилласан иргэд байгууллагыг аймгийн Засаг даргын нэрэмжит “Гавьяат үйлстэн” шагналаар урамшуулахаар болзолт уралдааны хоёр дахь жилдээ зарлаад байгаа аж.