Аялал жуулчлалд зориулж баруун хилийг нээнэ

Монголын баруун хилийг худалдаа, аялал жуулчлалын зорилгоор анх удаа нээхээр болсон тухай “Синьхуа” мэдээлжээ. ОХУ, БНХАУ, Казакстан, Монголын талаас албан ёсоор уулзалт, хэлэлцээр хийсний дараа Ховд аймгийн БНХАУ-тай хиллэж буй нутгийн аль нэг хэсэгт энэхүү боомтыг нээхээр тогтжээ. Баруун Монголын байгалийн үэзсгэлэнт газрууд, ан амьтан, нутгийн ястнуудын өвөрмөц зан заншил, соёл жуулчдын сонирхлыг ихээр татдаг ч, заавал Улаанбаатараар дайрч аялах болдог нь хүндрэлтэй байдаг аж. Дээрх боомтыг нээснээр Монголд ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэх гэнэ. Мөн тус боомтоор дамжин ОХУ, БНХАУ, Казакстан руу ч аялан жуулчлах боломжтой болох юм байна.