“Үүлэн хүлэг” үзэсгэлэн нээгдлээ

Монголын Урчуудын эвлэлийн галерейд “Үүлэн хүлэг” хэмээх үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэнг төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд болон МУЭ-ийн шагналт зураач уран барималч, Г.Сэрээтэр агсаны хүүхдүүд хамтран гаргаж байгаа аж. Үзэсгэлэнд төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн 48 бүтээл, Г.Сэрээтэр агсаны уран барималын 20 гаруй, уран зургийн мөн 20 гаруй нийт 100 орчим бүтээл тавигджээ. Нээлтийн үеэр Г.Сэрээтэр агсанд зориулж шавь нарынх нь хийсэн баримтат киног үзүүлж сонирхуулсан юм. Монголд керамик урлагийг шинэ шатанд гаргасан авьяаслаг барималчийн тухай уран бүтээлч бахархан дурсаж байлаа.