Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг
буулгалаа. Орчин цагийн уран зохиолыг үндэслэгчийн нэг гэгддэг зохиолчийн
хөшөөг Улаанбаатар зочид буудлын өмнө буюу Лениний хөшөөний оронд байрлуулах юм
байна. Нацагдоржийн хөшөө эргэн тойрондоо барилгаар хүрээлэгдэж, үзэгдэх орчин,
хамгаалалт алдагдсан учраас ийм шийдвэр гаргасан гэнэ.