Монголчууд Филлипин рүү 30 хоног визгүй зорчих эрхтэй болжээ.

Монголчууд Филлипин рүү 30 хоног визгүй зорчих эрхтэй болжээ.

Монголын эдийн засаг өсч, хөгжиж байгаа энэ үед гаднаас ажиллах хүч авах шаардлага аяндаа гарч ирж байна. Хамгийн сүүлийн албан ёсны судалгаагаар 300 гаруй ажиллах хүч Филлипинээс ирж ажиллаж байгаа. Ихэнх нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Монголд ажиллахдаа хууль дүрмийнхээ дагуу гэрээ хийсэн тохиолдолд тухайн хүний цалин хөлснөөс эхлээд бусад бүх асуудал хуулийнхаа дагуу шийдэгдээд явна.

Монгол улс бол филлипинчүүдэд хөдөлмөрийн шинэ зах зээл учраас зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлс аль аль талдаа бий. Хууль журмын дагуу баримт бичгээ бүрдүүлээд Филлипин улсын албан ёсны зуучлах агентлагт хандах хэрэгтэй. Тэгээгүйгээс болж хүний эрх зөрчихөөс эхлээд хоёр улсын харилцааны асуудал ч болох магадлалтай. Тэгэхээр бүх зүйлийг хуулийн дагуу хийх учиртай. Өнөөдрийн байдлаар 40-50 гэрийн үйлчлэгч албан ёсны гэрээтэй ирээд аль аль талдаа сэтгэл хангалуун ажиллаж байна. Гадаад руу ажиллах хүч илгээх асуудлыг эрхэлдэг Филиппиний Засгийн газрын агентлаг гэж байдаг (Philippine Overseas Employment Administration буюу POEA www.poea.gov.ph.) Энэ вэб хуудас дээр тодорхой мэдээллүүд байгаагаас гадна, мэргэжлийн ажилтан авахаас эхлээд гэрийн үйлчлэгч зуучилдаг агентлагийн жагсаалт байгаа ажээ. Тодруулах зүйл байвал консулын газрын philconmongolia@gmail.com хаяг руу мэйл бичиж болно. Филиппин улс 90 гаруй сая хүн амтай, тэдгээрийн 10 хувь болох ажиллах хүчийг дэлхийн таван тивд гаргадаг туршлагатай орон. Тэр утгаараа эрх зүйн тогтолцоо маш ойлгомжтой. Монголд ажиллах хүч дөнгөж нийлүүлж эхэлж байгаа болохоор хууль бус асуудлууд бас гарч байна. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа. Манай улсад Филиппинээс 300-гаад хүн албан ёсоор ажиллаж байна гэдэг бол хоёр улсын харилцаа ямар түвшинд очсоны том нотолгоо юм. Сүүлийн үед монголчууд гадагшаа их аялж байна. Аялахад хамгийн тохиромжтой газрын нэг бол Филиппин улс. Далайтай, үзэх юм ихтэй, хоол сайтай газар. Соёл урлаг нь нэлээд хөгжиж байгаа. Цаашлаад яривал ажиллах хүч солилцохоос гадна соёл, урлаг, нийгэм, боловсролын чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой. Филиппиний их, дээд сургуулиуд олон улсын стандартаар сургалтаа явуулдаг учраас манайхаас Филиппин рүү сургуульд суралцах оюутны тоо сүүлийн үед өсч байгаа. Манай хоёр улс харилцан тохиролцсоны дагуу 21 хоногийн хооронд визгүй зорчих эрхтэй. Энэ хугацааг Филиппин улс саяхан нэмж 30 хоног болгосон.