Цэргүүд Мухарын амыг цэвэрлэж байна

БХЯ, ЗХЖШ-ын харьяа анги, нэгтгэлийн цэргүүдээр нийслэлийн ногоон бүсийн хог хаягдлыг цэвэрлүүлж байх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулж, 310 дугаар ангийн байлдагчид Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Мухарын амны ойр орчмыг сэргээж байна. Мухарын ам нь 2007 онд түймэрт өртөж, 75 га газар нь дахин сэргээх боломжгүй болсон байна. Тус газрын цэвэрлэгээ энэ сарын 15-нд дуусч, дараа нь ойжуулалт хийх гэнэ. Түймэрт шатсан ой модыг Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хямдралтай үнээр зарахаас гадна Зэвсэгт хүчний анги, салбаруудын хэрэгцээнд өгөхөөр болжээ.