Монгол, Солонгос уран бүтээлчид Өмнөговьд “аялна”

Монгол-Солонгосын уран бүтээлчид хамтран, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөрийг Улаанбаатар хот, Өмнөговь аймагт хэрэгжүүлэх гэж байна. Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/, Солонгосын Урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөрийн 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа  бөгөөд 2008 онд Баян-Өлгий, Өмнөговь аймагт, 2009 онд Өмнөговь амжилттай хэрэгжүүлжээ. Мөн Монгол, Солонгосын дүрслэх урлаг хөгжим, уран зохиол, гэрэл зураг, кино, тайз дэлгэцийн урлагийн 12 уран бүтээлчийг жил болгон сонгон шалгаруулж тус хөтөлбөрт хамруулдаг юм байна. Энэ удаагийн хөтөлбөрөөр Монгол-Солонгосын уран бүтээлчид Өмнөговь аймгаар аялж, уран бүтээлээ туурвин, Даланзадгад хотын музейд хамтарсан үзэсгэлэн гаргах ажээ.