Номын электрон каталогийг төлбөргүйгээр хуулж авах боломжтой

Д.Нацагдоржийн нэрэмжит хотын нийтийн номын сан ийм боломж олгож байна. Тус номын сан жил бүрийн есдүгээр сарын 1-нд Австрали улсын softlink компаниас “Алиса” программын шинэ бүртгэлийн дугаар хүлээн авдаг аж. Энэ жилээс өөрийн уншигчдадаа тус программыг ашиглан, номын сангийн электрон каталогийг төлбөргүйгээр флаш, дискэнд хуулж авах, интернэтээс татах боломжийг олгож байна. Хэрвээ каталогийг интернетээс хуулахаар бол http://www.docstoc.com/docs/10642181/ руу орж заавартай нь танилцах юм байна.