Өнгөрсөн жилүүдэд жилдээ 50-78 угалз
зарим үед 150 хүртэл угалзыг гадныхан төлбөр мөнгийн төлдөг агнадаг байжээ.
Харин энэ онд энэхүү тоог эрс багасгаж 15 толгой угалз, 32 тэх агнах зөвшөөрөл
олгожээ. Өмнө нь ан агнах зөвшөөрөл квотыг яамнаас олгодог байсан бол энэ удаад
орон нутагт нь ан агнуурын төлөвлөгөөний эрх мэдлийг нь олгож түүнээс олох
төлбөр хураамжийг тухайн аймаг, сумын нутагт төвлөрүүлэхээр болсон байна.
Гэхдээ орон нутагт эрх мэдлийг олгосон ч агнах амьтны квотын тоог дураараа
нэмэх эрх бол байхгүй гэдгийг БОНХ-ын сайд онцоллоо.
Өнөөдрийн байдлаар Увс, Ховд, Төв аймаг ан агнуурын менежментээ ирүүлсэн бол
Өмнөговь аймаг ан агнуулахгүй гэдэг саналаа БОНХЯ-нд ирүүлжээ. Шонхор шувууг
экспортолж жилдээ гурван тэрбум төгрөг олдог байсан бол үүнийг таван жилээр
хориглох шийдвэр гаргаад байгаа.