Номын санг цэцэрлэгжүүлэх аяныг ШУТИС эхлүүллээ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ШУТИС-ийн номын сангаас тасалгааны цэцгийн болон номын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Тухайлбал уул уурхай, барилга, эрчим хүч, геологи, хэл, хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн нийт 3500 гаруй ном худалдаж байгаа аж. Мөн шинээр элсэгчдэд зориулсан номын болон профессор багш нарын ном, сурах бичиг, судалгааны бүтээлийн үзэсгэлэн гарсан байна. Тус номын сангийн хамт олон уншигчдын тав тухтай, цэвэр орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж, номын сангаа цэцэгжүүлэх аяныг зохион байгуулан тасалгааны цэцгийн үзэсгэлэн, цэцгийн сололцоо зэргийг уншигчдынхаа дунд зохион байгуулжээ. Дашрамд дуулгахад цэцгийн үзэсгэлэнд оролцсон бүрэлдэхүүн сургуулиуд, хувь уншигчдын дунд байр эзлүүлж урамшуулах юм байна.