Брюссельд “Discover Mongolia” боллоо

Брюссель хотын Европын комиссын төв байр болох Берлэмон ордонд “Discover Mongolia” нэртэй Монголын соёл урлаг, түүх, аялал жуулчлалыг сурталчлах 7 хоног боллоо. Энэ сарын 2-ны өдөр нээлтээ  хийсэн Монгол Улсыг сурталчлах арга хэмжээ маргааш өндөрлөх юм. Соёлын өдрүүдийн үеэр Берлэмон ордонд монгол гэр барьж, монгол ноолуурын загварын шоу зохиожээ. Бельги дэх ардын урлагийн “Жамух” хамтлаг ая дуугаа өргөж, аялал жуулчлал, гар урлалын бүтээгдэхүүний яармаг худалдаа болсон байна. “Discover Mongolia”-г Монгол Улсаас Европын холбоонд суугаа ЭСЯ, Европын комисстой хамтран зохион байгуулжээ.