Москва руу пүрэв, ням гаригт нислэг хийхээр боллоо

Шинэ хичээлийн жил эхэлж, гадаадыг зорих оюутнуудын хөлд “Чингис хаан” нисэх буудал дарагджээ. Түүнчлэн манай улсын нислэгийн компаниудын есдүгээр сарын бүх чиглэлийн тийзийн захиалга дууссан байна. Үүнтэй холбогдуулан агаарын тээврийн МИАТ компани Москвагийн чмглэлд энэ сарын 9-нөөс эхлэн пүрэв, ням гаригт нислэг хийхээр боллоо. Агаарын тээврийн “Изиннис Эйрвэйз” компани оюутнуудад зориулан орон нутгийн нислэгийн тасалбарын үнийг энэ сарын 10 хүртэл 20 хувь хямдруулжээ. “EZ Student” оюутны хөнгөлөлтийн тийз авахдаа иргэний болон оюутны үнэмлэх, виза картаа авч очих шаардлагатай.  Гэхдээ дээрх хөнгөлөлтөд хамрагдсан тохиолдолд тус компаниас үзүүлж буй бусад хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжгүй юм.

Тасалбарын үнэ/2 талдаа/                      

 921.000 төгрөг

 1.229.000 төгрөг

 Хугацаа

 /1 сар /

 /1 жил /