БНСУ-д 1263 монгол хүн хоригдож байна

БНСУ-д оршин сууж байгаа гадаадын иргэд гэмт хэрэгт холбогдох нь эрс нэмэгдлээ хэмээн тус улсын Цагдаагийн газраас мэдээлжээ. Ялангуяа дээрмийн хэрэг 2 дахин нэмэгдсэн нь түгшүүр төрүүлж байгаа аж. БНСУ-ын Цагдаагийг газрын 2010 тайланд бичсэнээр гадаадын 23344 иргэн хэрэгт холбогдсоноос онц аюултай дээрмийн хэрэг өсөж, өнгөрсөн жил 133 байсан бол энэ онд 260 болсоноор, 95.5 хувиар өссөн гэнэ. Мөн хулгай 49.0, хүн амины хэрэг 21.2, хүчин 10.5 хувь нэмэгджээ. БНСУ-ын шоронд хоригдож байгаа гадаадын иргэдийг хятадууд  (13427) тэргүүлж, вьетнамчууд 2120 хэргээр удаалсан байна. Манай иргэд 1263 хэрэгт холбогдож, дараагийн дугаарт бичигджээ.