XIII зууны
үеийн Хорезмын эзэнт гүрний бичгийн хэл нь перс байжээ. Тиймээс манай
эзэнт гүрний байлдан дагуулалтын “амьд” түүх энэ хэлэээр бичигдсэн
байдаг байна. 1250-иад оны Персийн их түүхч Ата Малык Жувейни, Эл хаадын
төрийн сайд, их түүхч Рашид Аддины Хархорумд ирэхдээ бичсэн
тэмдэглэлүүд гэхчилэн 60 гаруй сурвалж бичиг мөн л перс хэлээр бичигдсэн
байдаг. Түүнчлэн одоогийн Турк улсад Монголын эзэнт гүрний үед
хамаарагдах 50 орчим лалын сүм хийд бий. Хамгийн сонирхолтой нь тус
улсын Амаси хотын музейд XIII зуунд Антоли нутгийн захирагчаар сууж
байсан хоёр Монгол ноёны “муми” хадгалагдаж байна. Мөн Мераж хотод Эл
хаант улсын түүхийн музей байдаг ажээ.