Ар Кавказын аялал жуулчлалд хятадууд 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна.

Оросын Ар Кавказын дэд бүтцийг хөгжүүлэх, амралт, жуулчлалын газар байгуулахад БНХАУ гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар холбогдох баримт бичигт гарын үсэг зуржээ. Амралт, жуулчлалын газрыг барих ажлыг хариуцаж буй “Ар Кавказын амралтын газар” компани Хятадын “Dalian Wanda Group” корпораци, “China Oceanwide Holdings” групптэй энэ талаар тохиролцжээ. “Ар Кавказын амралтын газар” компаний захирлуудын зөвлөлийн тэргүүн Ахмед Билаловын хэлснээр, Умард Кавказын Холбооны тойрог, Краснодарын хязгаар, Адыгейн бүгд найрамдах улсад орон сууц, худалдааны төв, зочид буудал барих төсөлд хятадуудтай хамтрах гэнэ.

Түүнээс гадна “Ростуризм” компани Хятадын аялал жуулчлалын газартай Ар Кавказад очих жуулчдын тоог 30 хүртлэх хувиар нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.

“Ар Кавказын амралтын газар” компани Дагестан, Хойд Осет, Адыгей, Кабар дино-Балкар, Карачаево-Черкесст 102.5 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай зочид буудал барьж, 1000 км урттай зам тавихаар төлөвлөж байгаа юм. Ингэсний дүнд 330 мянган ажлын байр бий болж, 600 тэрбум рублийн хөрөнгө оруулалтыг татна хэмээн тооцоолж буй ажээ.