ITB-2013 Олон улсын үзэсгэлэн яармаг

Аялал жуулчлалын дэлхийн томоохон үзэсгэлэн яармаг болох ITB-2013 нь 2013 оны 3-р сарын 6-наас 10-ны өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо MESSE BERLIN-д уламжлал ёсоороо зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнд МАЖХ-126м² талбайг захиалсан бөгөөд саяхан талбайн баталгаажилтыг хүлээн авсан байна. Одоо захиалагдаад байгаа 126м² талбайд 10 компани, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой гэж үзэж байгаа ба нэг компаниас гарах талбайн түрээс болон талбайн тохижилт зэрэгт гарах зардлыг 10.000 евро гэж тооцоолж байна. Энэхүү үзэсгэлэнд оролцох албан байгууллагууд хүсэлтээ албан бичгээр МАЖХ-нд хүргүүлэх юм байна. Энэхүү үзэсгэлэнтэй холбоотой асуудлаар мэдээлэл авах болон санал, лавлаж тодруулах зүйл байвал 99114848 буюу info@naturetours.mn  e-mail хаягаар хандаж болох юм байна.