Анхны дунд сургуульд монгол хэл бичиг, орос, англи, франц, герман, хятад хэл болон тооны ухаан, бодисын зүй, одон орныг судлахуйн ухаан, түүх, биеийн хөгжил, дуу хөгжим, утга зохиол зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг тодорхой хуваарь, сонголттойгоор заадаг байж.
Харин анхны төгсөгчид нь 57 хүүхэд байснаас 1926 онд Франц, Герман, Орос улсад боловсрол эзэмшхээр 30 нь явжээ. Тэд Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй.
1929 он хүртэл ганцхан Нэгдүгээр дунд сургууль байсан бол түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагджээ. Нэгдүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль болж, 10 жилийн төгсөлттэй болж өргөжжээ.
Иймээс Монгол Улсад сургууль үүсэн байгуулагдсаны өдрийг тохиолдуулан УИХ, Засгийн газрын гишүүд, хотын захирагч, ИХТ-ын Тэргүүлэгчдийн дарга, томоохон сургуулиудын захирал, бусад салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд боловсролын салбарын эрс шинэчлэлийн асуудлаар өнөөдөр 18:00 цагт “Маршал” таунд хэлэлцүүлэг хийх гэж байна.