Хэт хол марафон гүйлтийн улсын аваргыг тодруулна

Монгол улсын хэт хол марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах анхдугааар тэмцээн энэ сарын 10-нд Багахангай дүүрэгт болох гэж байна. Уралдааныг Биеийн тамир спортын газар, Монгол хэт хол марафон гүйлтийн холбоо, “Үсрэлт” спорт клубээс зохион байгуулах аж. Тэмцээнийг бүх нийтийн кросс гүйлт сонирхогчдын зэрэглэлээр, 18-45 нас, 50-аас дээш нас гэсэн ангиллаар зохиох юм. Бүх насны хүмүүсийн хурд хүч, тэвчээр хатуужлыг шалгасан улсын аварга шалгаруулах тэмцээний гараа 10-ны өглөө 8.00 цагт болох юм болно.