Цагаан сарын барилдаан

Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдааныг анх 1963 оноос эхлэн радиогоор орон даяар шууд дамжуулан хөдөөгийн нэгдэлч малчдад сонсгож байсан бол 1968 оноос радио, телевизээр шууд дамжуулж ирсэн түүхтэй.

1968-1990 онуудын барилдааныг ХААЯ-ны нэгдлийн холбооны дээд зөвлөл, Монгол Радио, телевизийн улсын хорооны нэрэмжит, 1991 оноос цагаан сарын шинийн нэгэн буюу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэртэй болсон бөгөөд 1963-1998 онуудад Спортын төв ордонд, 1999 оноос Монгол бөхийн өргөөнд болж байна. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг амжилтын чанараар нь байр эзлүүлсэнийг танилцуулбал:

 Б.Бат-Эрдэнэ 13 удаа, Х.Баянмөнх 8, Ж.Мөнхбат 6, Д.Цэрэнтогтох 3, Г.Өсөхбаяр 3, Д.Хадбаатар 3, Д.Сумъяабазар 2, А.Сүхбат 2, О.Балжинням 1 удаа тус тус түрүүлжээ.