МЭӨ I мянган жилийн дунд үеэс төмрийг хэрэглэж байжээ

Увс аймгийн Улаангом хотын нутаг Чандмань уулаас 1972 онд хэсэг булш олдсон юм. Энэхүү булш нь олноо Чандманы дурсгал нэрээр алдаршжээ.

Эдгээр булшны зохион байгуулалт, эд өлгийн зүйл зэргийг нь судалж үзсэн эрдэмтэд МЭӨ VII-VIII зууны үеийнх болохыг тогтоосон байна. Чандманы дурсгалын гол онцлог шинж нь дүнзэн бунхант булшинд 5-8 үхэгсдийг бөөнөөр оршуулсан ба шарилын хөлийг атийлган, толгойг баруун хойш хандуулан тавьсан байдаг аж.

Ийм дурсгал Монголын нутгаас нэмж илрээгүй байна. Мөн энэ булшинд дагалдуулан тавьсан эд өлгийн зүйл дотор хүрлээс гадна төмөр эдлэлүүд байжээ. Тиймээс судлаачид манай оронд МЭӨ I мянган жилийн дунд үеэс төмрийг хэрэглэж, ашиглаж эхэлсэн болохыг баттай тогтоожээ.