Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын
Филармоний Морин хуурын чуулгын хамт олон “Гайхамшигт ардын дуу” концертоо
Филармонийн концертын танхимд өнөөдөр, маргааш 19.00 цагаас тоглох гэж байна.
Тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУСТА Э.Сандагжав, МУСТА Г.Бямбажаргал, МУСТА
Д.Бурмаа нар оролцоно. Удирдаачаар МУСТА Д.Түвшинсайхан,
МУАЖ Ц.Батчулуун ажиллажээ.
Өнгөрсөн жил тус чуулгын уран бүтээлчид “Гайхамшигт ардын дуу-1, 2”-ыг хүргэж,
“Гандий мод”, “Өвгөн шувуу”, “Жаахан шарга” тэргүүтэй ардын дууг найруулан
тоглож байсан юм.
Ардын дууны уянгалаг аялгуунд тухайн дууны домог түүхийг хүүрнэх эл
тоглолт сар шинийн баярын өмнө үзэгчдэд барих гайхалтай бэлэг болох нь.