Музейн захиралуудын уулзалт болно

БНХАУ-ын Үндэсний урлагийн музейгээс хариуцан 9 сарын 24-29-ний өдрүүдэд Нанжин хотноо Азийн урлагийн музейн захирлуудын чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Манай улсаас Монголын Уран зургийн галерейн захирал А.Чадраабал оролцох юм байна. Энэхүү чуулга уулзалтаар Азийн музейнүүдийн хөгжил дэвшил, хэтийн зорилго, маркетинг, менежментийн талаар орон орны музейн захирлууд санал бодлоо солилцох юм.