Тэгвэл Монголын нийслэл Улаанбаатар хот улс төрийн “үлэг гүрвэл” болсон түүнд баяртай гэж хэлж байна. Монголын Засгийн газар ЗХУ-ын дарангуйлагч түүнд зориулсан музейн барилгыг 70 сая жилийн настай Тарбозавр Батаар зэрэг тус улсын үлэг гүрвэлийн баялгийг олонд дэлгэх төв болгохоор шийдвэрлэжээ.
Улаанбаатар хотын төвд орших сүрлэг барилга дотор одоо хүртэл Владимар Ильичийн аварга том цээж байдаг ч сүүлийн хэдэн жилд оффисын зориулалтаар ашигласаар иржээ. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хэлэхдээ, “Манай улс 20 жилийн турш үлэг гүрвэлийнхээ баялаг олдворыг гадаадын орнуудаар тогтмол гаргаж байгаа ч ард иргэд маань энэ төрлийн баялагтайгаа төдийлөн сайн мэддэггүй. Динозаврын музейтэй болсноор монголчууд бүгд баялагаа хайрлан хамгаалагч болох нь дамжиггүй. Энэ музей түүнчлэн аялал жуулчлалын хөгжилд түлхэц болох бизээ” гэсэн юм.
В.И.Лениний музейг Монгол Улс ЗХУ-ын дагуул байсан 1980 онд нээжээ. Тус улс олон намын систем бүхий ардчилал руу шилжих болсон 1990 оноос музейн байрыг МАН өмчилж байсан бөгөөд голд нь байрлах аварга том Лениний цээж баримлыг тойрон баар, ресторанууд ажилласаар өнөө хүрчээ. Мэдээж, энэ барилгад динозаврын музей нээгдэхэд Лениний баримлын оронд долоон метр урт Тарбозавр Батаар гол үзмэрийн байрыг эзлэнэ. Батаар өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ын Нью-Йоркийн дуудлага худалдаагаар борлогдсон ч Эрик Прокопи гэгч этгээд Монголоос хууль бусаар авч гарсныг шүүгчид тогтоосон юм.
Нью-Йорк хотноо төвтэй Монголын үлэг гүрвэл судлалын институтын үүсгэн байгуулагч В.Минжингийн хэлснээр, Батаарын хэрэг Монголын олон нийт болон албан тушаалтнуудын анхаарлыг үлэг гүрвэлийн асуудалд ихээхэн хандуулсан байна. Ер нь тус улс дэлхийн бусад аль ч орноос илүү үлэг гүрвэлийн олдвороор баялаг ажээ. Монголын үндэсний түүхийн музейн барилга хэт хуучирч, нурахад бэлэн болсон тул Засгийн газрынх нь энэ шийдвэр цагаа олсон нь тодорхой. Ийнхүү Монгол Улс “Ленин баяртай, динозаврууд тавтай морил” гэж хэллээ.