Ханбумбат нисэх буудал удахгүй анхны онгоцоо хүлээж авна.

Өмнийн говийн анхны олон улсын стандартад нийцсэн нисэх буудал удахгүй анхны онгоцоо хүлээн авах гэж байна. Ханбумбат нисэх буудлыг Оюу толгой ХХК-ны санхүүжилтаар барьж, ашиглалтад оруулж байгаа юм. Энэхүү нисэх буудалд иргэний тээврийн Боинг 737-800, ачааны С 130 онгоц буух боломжтой бөгөөд зорчигч үйлчилгээний барилга, агаарын хөдөлгөөн удирдах цамхаг, галын аюулгүй байдлыг хангах иж бүрэн хэрэгсэл бүхий алба зэрэг олон хэсгээс бүрдэнэ. Нэг цагт 240 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай. Ханбумбат нисэх буудлын хөөрч буух зурвас нь нийт 3250 м урт, 45 м өргөнтэй. Мөн нисэх зурвасын аль ч талаас бууж, хөөрч болно. Монгол архетикторууд нисэх буудлыг Монгол гэрийн хэв маягаар зэс, алтны өнгө хоршуулан бүтээжээ. Нисэх буудлын хөөрч буух зурвасыг цутгахдаа хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашигласан байна.