Адал явдалт, авто аялал болно

“Аялагч клуб” болон “Off-Road Mongolia” клубууд хамтран дотоодын жуулчид болоод авто аялал сонирхогчдод зориулан “MONGOLIA TROPHY” адал явдалт авто аяллыг цуврал болгон зохион байгуулж байна. Анхны аяллаа 2010.05.26-30-ны хооронд “Khag-Tuul Rivers 2010” чиглэлээр явуулахаар боллоо.

“MONGOLIA TROPHY” нь “Challenge Yourself” ( өөрийгөө сорьцгооё) гэсэн уриатай. Улам бүр орчин өргөжин тэлж буй, техник технологийн хурдацтай хөгжлийн алхаанд амрах чөлөөгүй ажиллаж буй завгүй хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, нөр их ажлын стрессээ тайлах хамгийн шилдэг сонголт байгалийн аялал жуулчлалыг дотоодод хөгжүүлэхэд бидний аялал зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаа билээ. Үзэсгэлэнт байгальд адал явдлаар “хачир” хийх “MONGOLIA TROPHY” нь эх орныхоо үзэсгэлэнт газар орныг нээж, тэдгээрт хүрч очих зарим бартаат авто замыг дотоод, гадаадын жуулчдад нээлттэй болгоход тусална.

Уг аялал бартаа ихтэй, жолоодлогын ур чадвар шаардсан замд аялах, хээрийн замд учрах техникийн болоод ямарваа саадыг шуурхай арилгах, байгальд ээлтэй ”ул мөргүй аялах” хашир аялагч болоход туршлага нэмэх сургууль болох юм.

Аяллын үеэр олон төрлийн хөгжөөнт, спорт тоглоом тэмцээнүүд зохиож байгуулж, нийлбэр дүнгээр эхний 3-н байрыг шалгаруулж

“MONGOLIA TROPHY” цом, Bridgestone 4 дугуй, Iron Man алсын удирдлагатай лебедки, Iron Man амортизатор пүрш-ээр тус тус шагнана.