МҮОНТ археологийн олдворын тухай баримтат кино хийж байна

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз Шинжлэх Ухааны Академитай хамтран археологи, палеонтологийн олдвор, судалгааны ажлын тухай баримтат кино бүтээхээр болжээ. Уг баримтат кинонд 3D технологийг ашиглах юм. Мөн олон улсын кино солилцоонд явуулахаар төлөвлөсөн байна. Баримтат киноны зураг авалтыг Өвөрхангай аймгийн нутагт эхэлсэн бөгөөд Хэнтий аймагт үргэлжлэх юм байна.