Мотоциклоор аялагч ирнэ

2011 онд Казакстанд болох Азийн өвлийн наадмыг сурталчлан, дэлхийг мотоциклоор тойрч байгаа Димитрий Петрухин Японы олимпийн хороонд зочиллоо. Тэрбээр Казакстаны Астана хотын депутат бөгөөд 2007 онд Ерөнхийлөгч Назарбаевийн тушаалаар өвлийн наадам сурталчилахаар эх орноосоо гарчээ. Япон бол түүний очсон 37 дахь орон бөгөөд наадам эхэлтэл 15 оронд очих зорилготой байгаа ажээ. Димитрий энэ сарын 5-нд Монголд ирж, манай Үндэсний олимпийн хорооны удирдлагатай уулзан, гарын үсэг авах юм байна. Орон бүрийн олимпийн боссуудын гарын үсэгтэй тугийг Азийн өвлийн олимпийн наадмын хаалтын ажиллагааны үеэр мандуулах аж.