Монголын орчин үеийн дүрслэх урлаг Австралид

Монголын говиос Австрали хүртлэх аялал хэрхэн өрнөснийг цааснаа буулгаж, түүнийгээ дэлгэхээр зураач Л.Ганболд бэлтгэлээ базааж байна. Түүний “Орхигдсон нүүдэлчин” нэртэй уран зургийн үзэсгэлэн Сидней хотноо ирэх сарын 9-нд нээлтээ хийх юм. Монголын уламжлалт дүрслэх урлагийг абстракт, контемпорари урсгалтай хослон уран бүтээлээ туурвидаг тэрбээр суурин болон нүүдэлчин соёл иргэншлийн ялгаа, ижил төстэй талыг харьцуулсан бүтээлүүдээ уламжлалт гар урлалын бүтээлүүдтэй хамт дэлгэн австраличуудын нүдийг хужирлах гэж байна. Нүүдэлчин ахуйн соёл, зан заншлыг сурталчлах зорилготой уг арга хэмжээний үеэр ардын хөгжим болон, хөөмийн тоглолт сонирхуулж, Монгол гэр үзүүлэх ажээ. Үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ.