“City toilet” 22-ыг барина

Нийслэлийн засаг даргын захирамжаар 33 цэгт нийтийн бие засах газар байгуулах захирамж гаргаж, барилга барих газраа тодорхойлоход 22 байршил нь тохиромжтой байжээ. Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй төвийн хэсэгт үзвэр үйлчилгээ, олон нийтийн газрууд болон нийтийн тээврийн хэрэгсэлийн зогсоол орчимд эрүүл, аюулгүй, цэвэр орчныг бий болгох зорилгоор “City toilet” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 8-р хороо “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд бие засах газар байгуулахаар болжээ. Шинээр байгуулах гэж буй бие засах газрууд нь жилийн дөрвөн улиралд ажиллана. Ойролцоогоор нэг бие засах газрыг 50 орчим сая төгрөгөөр барих төсөвтэй бөгөөд 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх гэнэ.