Берлиний “Ногоон долоо хоногт”-т Монголчууд нэгдэх боллоо

Жил бүрийн нэгдүгээр сард Германы Берлин хотноо “Ногоон долоо хоног” өдөрлөг болдог уламлжлалтай бөгөөд энэ жил манай улс эл арга хэмжээнд нэгдэхээр болжээ. Ой мод, хүнс, цэцэрлэгийн аж ахуй болон загас агнуурын чиглэлээр зохион байгуулдаг “Ногоон долоо хоног”-т дэлхийн олон орны ногоочин, тариаланчид оролцдог уламжлалтай. Уг арга хэмжээний үеэр дээрх төрлийн зүйлсийн худалдаа явагддаг бөгөөд энэ жил эх орноо төлөөлөн оролцох хүмүүсийг ХХААХҮЯ-нд бүртгэж байгаа юм байна.