“Хөх Монголын хязгаар нутгаар” аялал

Монгол эх нутгийнхаа хилийг даган 108 хоног аялахаар 6-р сарын 14-нд замдаа гарсан үүргэвчтэй аяллын багийнхан Ховд аймгийн Манхан суманд хүрчээ. Аяллынхаа 72 дахь өдөр залуус түүх соёлын үнэт өв болсон Хойд цэнхэрийн агуйд зочилж байгаа юм байна. ”Этүгэн” дээд сургуулийн экологи, аялал жуулчлалын багш Г.Довчиндорж, “Экоази” дээд сургуулийн төгсөх курсийн оюутан Б.Сансар хоёр ийнхүү аялж байгаа юм. Тэдний аяллын зам дагуу зарим нэг аялагч хамтран явж болох ажээ. Интернэтийн сүлжээтэй газраас 108day.miniih.com хаягаар түүх, соёлын дурсгалт газруудын тухай болон орон нутгийн сонин хачныг мэдээлж байгаа гэнэ.