“Говийн хот”-оор сая гаруй хүн зочилжээ

“Шанхай-2010 Дэлхийн EXPO”хөшгөө нээснээс хойш 100 өдөр болсон байна. Энэ хугацаанд нийт 38 сая хүн зочилсон бөгөөд өдөрт дунджаар 450 000 хүн үзэсгэлэнд оролцсон тухай Синьхуа агентлаг мэдээлэв. “Говь ба хот” уриатай Монголын павилион үзэсгэлэнгийн “А” бүсэд байдаг бөгөөд нээлтээ хийснээс хойш 1.8 сая орчим хүн зочилсон ажээ. EXPO-гийн оргил үе эхэлж байгаа энэ үед манай улсын павилионоор өдөрт дунджаар 12000 хүн зочилж байгаа нь нээлтийн үеийнхээс даруй хоёр дахин ихэссэн үзүүлэлт юм. ”Үлэг гүрвэлийн өндөг хэлбэртэй гэр павилион нь Монголын уламжлалт ахуйг илэрхийлсэн бөгөөд байгаль дэлхийд ээлтэйгээр хотыг хөгжүүлэхгүй бол өндөг шиг хэврэг байна гэдгийг харуулснаараа онцлог байв” хэмээн Синьхуа агентлаг онцолсон байна. Хүмүүсийн хамгийн их орж байгаа павилион нь Саудын Араб, Япон, Германых бөгөөд өдөрт 200 мянган хүн зочилж байгаа гэнэ.