Архангай аймагт байгаль орчны зөвлөл байгуулагдлаа

Монголын Байгаль орчныг иргэний зөвлөлийн Архангай дахь салбар зөвлөл байгуулагдлаа. Энэхүү зөвлөл байгуулагдсанаар орон нутагт байгаль орчны сүйтгэгдэж байгаа нөхцөл байдалд хяналт тавих бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл Хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох нөхцөл бүрдэж Төрийн нүд чих болох зорилттой юм. Уг зөвлөлийг байгуулахдаа байгаль орчны зөвлөлөөр үйл ажиллагаа явуулдаг 10 төрийн бус байгууллагын 25 хүн оролцсон байна.