Цаг хугацаа, орон зайг үл хамааран урлана

Орон нутагт соёл урлаг сурталчлах зөрилгоор Монгол, БНСУ-ын Урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” нэртэй хөтөлбөр зарлаж байна. Ирэх сарын 8-наас эхлэн арав хоногийн турш нүүдлийн урлан хэлбэрээр хэрэгжих арга хэмжээнд сонгон шалгаруулалтад тэнцсэн 12 уран бүтээлч оролцож, Өмнөговь аймгийн үзэсгэлэнт байгалиар аялан, дүрслэх урлаг, орчин үеийн  урлаг, дизайн, фото зураг, уран зохиол гэсэн төрлөөр бүтээлээ туурвих ажээ. Оролцогчдод 25-40 насны мэргэжлийн уран бүтээлчид байх бөгөөд тэдэнд багаар ажиллах чадвар, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх гэсэн шалгууруудыг тавьж байгаа юм байна. Уралдааны дүн энэ сарын 27-нд гарах гэнэ.