Ирэх жил Монгол улс спортоор “амьсгална”

Монголын Хүүхдийн спортын 4-р их наадмыг энэ оны наймдугаар сарын 1-нээс ирэх оны наймдугаар сарын 20-ныг дуустал орон даяар зохион байгуулахаар болжээ. Өсвөр насны хүүхдүүдийг спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, спортоор хичээллэх сонирхлыг нь өрнүүлэх, тамирчдын залгамж халааг бэлдэх, өсвөр үеийнхний өвлийн болон зуны олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготойгоор зохион байгуулах ажээ. Түүнчлэн “Монгол туургатан” хүүхдийн өвлийн спортын их наадам ирэх оны 2-р сард, ”Монгол-2010” дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 7-р сард Ойрхон аймагт, Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулагдахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.