Улаанбаатараас Эрхүү рүү шууд нислэг хийхээр боллоо

“Аэро Монголия” компани Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд шууд нислэг хийхээр болсноо мэдэгдлээ.Тавин хүний суудалтай “Фокер 50” бага оврын онгоцоор долоо хоног бүрийн Лхагва, Бямба гаригт нислэг үйлдэх ажээ. Энэ сарын 21-нээс эхлэх нислэгийн тасалбарын үнэ хэдэн төгрөг байх нь тодорхой бус байна. Өмнө нь Улаанбаатараас ОХУ-ын Москва, Улаан-Үд хот руу шууд нислэг үйлддэг байсан бол энэ тоо нэгээр нэмэгдлээ.