Энхтайванч 1000 эмэгтэйн үзэсгэлэн гарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дэлхийн энхтайванч 1000 эмэгтэйн “1000 мөрөөдөл-1000 санаачилга-1000 туршлага” нэртэй олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 25-наас эхлэн таван өдрийн турш үргэлжилнэ. Уг үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг дэмжин хамтран ажиллах ажээ.