Тэртээ 1912 онд Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч
Яамнаас Богд хаанд өргөх бичиг барьсан байна. Үүнд Их хүрээ
болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр
бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн. Олон улсын хаадын суугаа
хотыг цөм, Нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхийн тулд, үүнээс урагш элдэв
албаны бичиг зэрэгт Нийслэл хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх
явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав.Ийнхүү зарлиг хичээнгүйлэн гуймуй
хэмээсэнд, Богд хаан зарлиг гуйсан ёсоор болгогтун үүнийг хичээнгүйлэн дагаж
Сангийн зэрэг дөрвөн яамнаа мэдтүгэй хэмээжээ. Чухамхүү олноор
өргөгдсөний тэргүүн он өвлийн сүүл сарын хорин хоёронд Их Хүрээг Нийслэл
Хүрээ хэмээжээ. Ийнхүү Нийслэл хүрээ гэж нэрлэсний 100 жилийн ойд зориулсан
“Хүрээ хорвоо” хэмээх Ардын дуунаас үүдэлсэн аялгуут жүжигийг Улаанбаатар
чуулгын уран бүтээлчид энэ сарын 18нд 17 цагаас өөрийн тайзнаа тоглохоор
болжээ.