Их жанжны хөшөө хүрэл болно

Уран барималч Б.Чоймболын 1946 онд бүтээсэн Их жанжин Д.Сүхбаатарын хөшөө хүрэл болох гэнэ. Уг хөшөөг хүрэл болгох саналыг анх 2008 онд Засгийн газарт тавьж байсан боловч санхүүгийн асуудлаас болж хойшлоод байсан юм. Харин энэ жил Засгийн газраас 800 сая төгрөгийг Их жанжны хөшөөг хүрэлдэхэд төсөвлөжээ. Ирэх жил Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиох тул наадмаас өмнө дуусгахаар болжээ. Хүрэлдэхдээ уг хөшөөний эх загварыг өөрчлөхгүйгээр тойрсон гинжийг нь шинэчилж, арслангуудыг гантиг чулуугаар урлах гэнэ. Мөн хөшөөний ойролцоох цементэн талбайг тунель хэлбэрт оруулж, 200 машины зогсоол барих гэнэ. Засварыг “Уран сийлбэр” компани гүйцэтгэх бөгөөд үндсэн хөшөөг Хятадад хүрлээр цутгах ажээ.