Ялалтын ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

“Чөлөөлөх дайны ялалт-65” үзэсгэлэн өчигдөр Монгол цэргийн музейд нээгдлээ.Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Монгол-Зөвлөлтийн дайчдын алдар гавъяа, дайны жилүүдийн түүхийг залуу хойч үедээ сурталчлан таниулах үүднээс уг үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа ажээ. Үзэсгэлэнд чөлөөлөх дайны үеийн 100 гаруй гэрэл зураг, архивын баримт, тухайн үеийн бүх цэргийн жанжны орлогч, улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Ю.Цэдэнбалын өмсөж байсан дүрэмт хувцас, их бууны газрын дарга, хошууч генерал Г.Эрэндоогийн сэлэм, мотомеханжуулсан долдугаар хуягт бригадын миномёт бууны наводчик, Монгол Улсын баатрын тэмдэгний анхны загвар, алтан таван хошуу медаль зэрэг олон сонирхолтой үзмэр тавигдсан байна. Үзэсгэлэнгийн нээлтэд бэлтгэл хурандаа Г.Ганбат, Монгол Улсын баатар, хошууч генерал Д.Гунгаа, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин Р.Лувсанбалдан, П.Шагдарсүрэн нар оролцов.