Хигмэл нил

Монгол орны ховор зүйлийн хигмил нил нь ишгүй намхан ургамал юм. Олон навчтай энэ ургамлын цэцэг нь бүдгэвтэр хөх ягаан өнгөтэй. Цэцгийн дэлбээ нь 1,5 см урт, 5-7 мм. Хигмэл нил ойн зах, шинэсэн ой, чулуурхаг хажуу, голын хөвөө, байц хадаар ургадаг. Түймэр, хэт хуурайшил, мод огтолсноос болж ховордсон энэ цэцэг ургадаг газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд ордог байна.