Монгол оронд Сахалины, Асганы, Туйлын гэсэн 3 зүйл бөөрөлзгөнө ургадаг. Улаан өнгөтэй бөөрөнхий нийлмэл үр жимстэй, 0.5-1.5 метр өндөр сөөгөнд ургадаг, олон наст ургамал. Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Булган аймгууд Хангай, Хянган, Дорнод Монголын уулархаг бүсэд шилмүүст ба холимог ой, хад асга бүхий уулархаг газраар ургадаг. 6-7 дугаар сард цэцэглэж, жимс нь 8 дугаар сард боловсордог. Найрлаганд нь сахар, пектин, нимбэг, шоргоолж, алимны хүчил, С, А, РР, Е, В2 аминдэм агуулагддаг. Бөөрөлзгөнийг түүсэн даруйд боловсруулах хэрэгтэй.
Цусан дахь хлостериныг багасгах, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, нойргүйдлийг арилгах, хөгшрөлтөөс сэргийлэх, хоолны дуршлыг нэмэгдүүлэх, арьсыг цэвэршүүлэх, үсний хугарлыг зогсоох зэрэгт ач холбогдолтой. Нүүрэндээ маск хэлбэрээр тавьж хэрэглэвэл идээт батга, зарим төрлийн үрэвслийг эмчилнэ. Салицилын хүчлээр баялаг учраас халуун бууруулахад тустай. Чанамал, шүүс, бялууны гол, мөхөөлдөс, цэлцэгнүүр зэрэг хүнсний бүтээгдэхүүн хийдэг. Бөөрөлзгөний мөчир, жимсээр нь сайхан амт үнэртэй цай бэлтгэнэ. Мөн толгойн хагийг арилгах, үс ургуулагч бүтээгдэхүүнд ашиглана. Иш болон навчаар нь ханд бэлтгэж багтраа, шамбарам, мөөгөнцөртөх өвчнүүдийг эмчилдэг. Эх сурвалж: Монгол орны лавлах
Нэмэлт мэдээлэл: Бөөрөлзгөнө жимс хорт хавдрын эсрэг амин дэм агуулдаг. Жимс хүний биед ач тустай гэхээс дотроо ямар агууламжтайг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Бүх төрлийн жимс тэжээллэг уургийн эх үүсвэр байдаг. Уураг нь жин хасахад хамгийн ихээр тусалдаг ажээ. Тухайлбал, нэг аяга бөөрөлзгөнө жимсэнд найман грамм аскорбины хүчил болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бусад амин дэм агуулагддаг байна. Харин ийм хэмжээний нэрс жимсэнд дөрвөн грамм уураг агуулагддаг ба залуу насны эрч хүчийг хадгалж чаддаг шидтэй гэнэ. Гүзээлзгэнэ жимсэнд гурван грамм уураг болон арьсыг бүх л өдрийн турш чийгшүүлэх чанартай бодис байдаг гэнэ.