Том цуулбарлагдсан, хатуу хальслаг навчтай, олон наст ургамал. Цөөн иштэй. Гололсон үндэстэй, модожсон, олон толгойт, босоо урт үндэслэг иштэй, 6-28 см өндөр, дэгнүүл үүсгэн ургадаг. 1-2 ширхэг хоолой маягийн том цэцгүүдтэй. Цэцэг нь тод ягаан өнгөтэй байдаг. Цэцэг нь юүлүүр хэлбэртэй байна. Нэг бутанд голдуу нэг заримдаа 2-3 цэцэглэг иш үүсгэдэг. Уулын бэлийн хайрга бүхий хөрсөнд, цөлжсөн жижиг толгодын энгэр, хяр барьж ургана. 6, 9 сард цэцэглэж үрлэнэ. Мал бараг иддэггүй.