Үндсэн шинж: Газар дор уг нь ихэд модожсон 2-3 см өндөр салаархаг, дэлхээ иштэй, заримдаг сөөгөнцөр ургамал юм. Бүхэлдээ жигд үсэрхэг бөгөөд навчис нь гонзгой юмуу нарийн зууван, 6-12 см урт, 1-3 мм өргөн, урт үерхэг үстэй. Жижигхэн ягаан цэцэгтэй.
Ургах орчин: Хад уулархаг чулуу, говь, цөл, хээрийн бүсэд байц цохио, асга, хайргархагба чулуурхаг хээржүү хажуу эрэг дагасан хайрга, хурсан элсэнд ургана.
Цэцэглэлт, үрлэлт: 6, 8 сард цэцэглэж үрлэнэ. Үндэсний шижимээр дэлгэж, нөхөн төлжиж ургана. Бог мал өвөл сайн, тэмээнээс бусад мал хавар, намар, өвлийн улиралд дунд зэрэг иддэг байна.