Бөхөгөр хаварсал

Ишний уг нь тэвгэн навчтай, 5-20 см өндөр ургадаг, олон наст өвслөг ургамал юм. Цэцэг нь ягаан өнгөтэй, 3-5 цэцэг ишний үзүүрт шүхэр баг цэцэг үүсгэнэ. Орхон голын эргийн чийглэг нуга, нугархаг энгэрээр ургадаг эмийн ургамал.